IMDb: 2019 оны шилдэг 10 жүжигчинг нэрлэлээ

АРАВ. Хоакин Феникс 

Зарим хүмүүс өнгөрсөн аравдугаар сард нээлтээ хийсэн Жокер киног үзээд түүнийг аравдугаар байрт биш нэгдүгээрт жагсах ёстой хэмээн бодож байгаад итгэлтэй байна. Тэр энэ жилийн хамгийн шилдэг жүжигчдийн тоонд багтах нь ойлгомжтой байсан билээ. Ирэх нэгдүгээр сард болох Оскарын наадмаас ч түүнийг шагнал хүртэнэ хэмээн хүлээж байгаа юм. 

ЕС. Маргот Робби

Алдарт найруулагч Квентин Тарантиногийн энэ наймдугаар сард нээлтээ хийсэн "Холливудад нэгэн удаа" кинонд жүжигчин Маргот Роббигийн бүтээсэн дүр түүнийг энэ оны шилдэг жүжигчдийн тоонд элсүүлж чаджээ.  

НАЙМ. Роза Салазар 

Тэр энэ онд нээлтээ хийж, багагүй шуугиан тариад амжсан "Алита" анимэйнш киноны гол дүрийг бүтээсэн. 

ДОЛОО. Кэану Рийвз 

Үргэлж эгэл даруухан амьдралаараа бусад олны танил жүжигчдээс ялгардаг тэрбээр харин энэ жилийг ихээхэн шуугиантай өнгөрөөсөн. Түүний үргэлж гол дүрийг бүтээсээр ирсэн "John Wick" киноны гуравдугаар анги нээлтээ хийсэн. Мөн өнгөрсөн сард тэрбээр өөрийн найз бүсгүйгээ ил болгосон билээ. 

ЗУРГАА. Захари Леви 

DC комиксын бүтээл "Shazam" мөн л шилдгүүдийн тоонд багтсан. Түүний тоглож буй "Black Adam" кино 2021 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийхээр тов нь гараад байгаа юм. 

ТАВ. Дакре Монтгомери

"Stranger Things" цувралын фэнүүд монгол кино сонирхогчдын дунд ч олон бий гэдэгт итгэлтэй байна. Энэ жил тус цувралын гуравдугаар бүлэг нээлтээ хийж, үзэгчдээ баярлуулсан. Тэгвэл тус цувралын дүрээрээ жүжигчин Дакре Монтгомери шилдэг жагсаалтын тавдугаар байрт бичигдсэн байна. 

ДӨРӨВ. Наоми Скотт

"Аладдин" хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбар энэ жил нээлтээ хийсэн. Жүжигчин Наоми Скотт Жасмин гүнжийн дүрийг бүтээсэн. Мөн саяхан нээлтээ хийсэн "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" кинонд туслах дүр бүтээсэн юм. 

ГУРАВ. Эмили Кларк

GOT буюу алдарт "Хаадын тоглоом" цувралын од жүжигчин Эмили Кларк эргэн ирлээ. Тун саяхан нээлтээ хийсэн "Өнгөрсөн зул сар" кинонд тэр гол дүрийг бүтээсэн нь жагсаалтын гуравдугаарт бичигдэхэд нөлөөлжээ.  

ХОЁР. Эрин Мориарти

"The Boys" цувралын Эрин Мориартийг IMDb энэ оны хамгийн шилдэг жүжигчдээс хоёрт жагсаажээ. Тус цувралыг үздэг бол түүний чадварыг олж харж болох юм. 

НЭГ. Бри Ларсон

"Өрөө" киногоор Оскарын эзэн болж байсан жүжигчин Бри Ларсон хамгийн амжилттай байсан жүжигчнээр тодров. Тэрбээр энэ жил "Марвел" цувралын "Avengers: End game" кинонд тоглосон. Кино ч мөн маш их шуугиан тарьж, олон амжилтыг шинэчлэн тогтоосон юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)