Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Уг стратегийг хэрэгжүүлснээр дунд хугацаанд 5-7 нэгж хувиар бууруулна гэж үзэж байгаа юм.Үүний хэрэгжилтийг Төв банкнаас тодруулахад доорх хариултыг өгч байна.

"Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулсан. Үүний дагуу нийт 340 орчим арга хэмжээ авахаар заасан. Хоёрдугаар улирлын байдлаарх хэрэгжилт 60 орчим хувьтай байна гэх үр дүн гарсан. Цаашдаа зээлийн хүүг бууруулах стратегийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ" гэлээ.