АНУ-ын алдарт жүжигчин Эван МакГрегор "Doctor Sleep" киноны гол дүрийг бүтээсэн. Өдгөө 48 настай жүжигчин эхнэр Еве Мавракисын хамт 2006 онд дөрвөн настай Жамьян нэртэй Монгол охиныг үрчилж авсан байдаг.

Түүний охин энэ жил 18 нас хүрч байгаа юм. Эван МакГрегор дөрвөн охинтой. Тэгвэл жүжигчин Эван МакГрегор "Doctor Sleep" киноны нээлт дээрээ Жамьян охиныхоо хамт иржээ.

Сонирхуулахад, “Doctor Sleep” сэтгэлзүйн триллер, аймшгийн кино нь нэрт триллер зохиолч Стивен Кингийн “The Shining” ижил нэрт зохиолоос сэдэвлэн 1980 онд бүтээсэн найруулагч Стэнли Кубрикийн “The Shining”  киноны дараах анги юм.