УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр ганцхан Байнгын хороо хуралдана. Ийнхүү ганцхан Байнгын хороог хуралдуулах болсон шалтгаан нь Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болсонтой холбоотой юм. Хууль зүйн байнгын хороо уг сонсголыг зохион байгуулж байгаа бөгөөд 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ.
Харин 11.00 цагаас хуралдах Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм.