Нийслэлийн онцгой комиссын ээлжит хуралдаан болсонтой холбогдуулан Баян зүрхдүүргийн Онцгой комисс өчигдөр хуралдлаа. Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Тодруулбал, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээгхэвшүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэл, дүүргээс явуулж буй арга хэмжээ, иргэд, айл өрхөд чиглэсэн зөвлөгөө мэдээлэл болон хэрэгжүүлж буй ажлын зохион байгуулалт, сайн картын борлуулалт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг солилцов. Түүнчлэн, дүүргийн шуурхай штаб, хороодын дэд штабууд 24 цагаар тогтмол ажиллаж байгаатай холбогдуулан Онцгой комиссын дарга Т.Баясахсайжруулсантүлшнийхэрэглээ, борлуулалт, түгээлтийнажилдхяналттавихынзэрэгцээ, сайнкартны түгээлт, борлуулт аданхаарч ажиллахыг үүрэг болгов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.