Төв банк 14.4 тонн алт худалдан авчээ

Монголбанк эхний арваннэгэн сард 14.4 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 18.9 тонн үнэт металл худалдан авснаас 4.5 тонноор бага буюу 24 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зөвхөн арваннэгдүгээр сард гэхэд Төв банк 1.5 тонн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 11.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 19.4 кг үнэт металлыг худалдаж авчээ.

Дашрамд дурдахад, грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128.002 төгрөг байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)