БНХАУ-ын аялал жуулчлалын орлого 130 тэрбум ам.доллар давна

БНХАУ-ын аялал жуулчлалын орлого жилээс жилд тогтмол өсөх хандлагатай байгааг албаныхан мэдэгдэж байна. Энэ онд гэхэд тус улсын аялал жуулчлалын салбарын орлого 130 тэрбум ам.доллараас давж гарах төлөвтэй байна гэж Хятадын Аялал жуулчлалын академи мэдээлжээ.

2018 онд БНХАУ 141 сая гадаад жуулчин хүлээн авсан бөгөөд гадаад жуулчдыг ийнхүү олноор нь татсанаар 127 тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ нь өмнөх оноос гурван хувиар өссөн үзүүлэлт болохыг албаныхан хэлж байна.

Өнгөрсөн долоо хоногт олон нийтэд танилцуулсан Хятад улсын аялал жуулчлалын хөгжлийн 2019 оны тайланд Азийн аялагчид Хятадын аялал жуулчлалд томоохон байр суурь эзэлж байгааг дурдсан байна. Хятадад аялж буй гадаад жуулчдын 60 хувийг Азийн аялагчид эзэлж байгаа бөгөөд Европ, Хойд Америкийн аялагчид удаалж байна. Хятад улсад аялж буй гадаад жуулчдыг улс орноор нь авч үзвэл, Мьянмар, Вьетнам, Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын аялагчид тэргүүлж байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)