Европын холбооны түүхийн шинэ хуудсыг өчигдөр бичиглэжээ. Европын холбооны шинэ удирдагчид Брюссель хотод Лиссабоны гэрээ хүчин төгөлдөр болсны 10 жилийн ойг тэмдэглэсэн байна. Энэ үеэр Европын зөвлөлийн ерөнхийлөгч болж буй Чарльз Мишель, Европын Комиссын ерөнхийлөгч болж буй Урсула фон дер Лейен нар албан тушаалаа албан ёсоор хүлээн авсан байна.

Европын холбооны шинэ удирдагч Европын парламентын дарга Дэвид Сассоли, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард нар Брюссель хотын Европын түүхийн музейд болсон Лиссабоны гэрээ хүчин төгөлдөр болсны 10 жилийн ойг хамтдаа тэмдэглэсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ. Европын парламентын дарга Дэвид Сассоли, Европын холбооны шинэ удирдагчдыг амлалтаа хамтдаа хэрэгжүүлэхийг уриалсан байна.

Тэрээр "Одоо үйл ажиллагаа явуулах цаг болсон. Европын парламент та нартай хамт Европыг үргэлжлүүлэн бүтээн байгуулахад бэлэн байна. Бид өнгөрсөн хэдэн сард өгсөн амлалтаа хүмүүсийн амьдралыг сайжруулах бодит зүйл болгон хэрэгжүүлэх ёстой. Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахаас эхлээд амьдралын өртгийг бууруулах хүртэл Европын ард түмэн бидний бодит үйлдлийг харахыг хүсэж байна" гэжээ.

Ёслолын арга хэмжээнд, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель, Европын парламентын дарга Дэвид Сассоли нар хамтдаа “Лиссабоны гэрээ”-ний хуулбарыг Урсула фон дер Лейенд гардуулсан нь Европын комиссынхон шинэ баг бүрэлдэхүүн албан тушаалаа албан ёсоор хүлээн авсныг харуулж байгаа аж.