Үндсэн хуулийн Цэцийн шинэ даргыг өнөөдөр сонгоно

Үндсэн хуулийн Цэцийн шинэ даргыг өнөөдөр сонгоно. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн олонхын саналыг үндэслэн Үндсэн хуулийн Цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох  гишүүдийн хуралдаан өнгөрсөн баасан гаригт 11.00 цагт товлогдсон ч зарим гишүүд хуралдаа ирээгүй гэх шалтгаанаар даргаа сонгох хурал хойшлогдсон.

Тодруулбал, Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгсний дагуу өнөөдөр 11 цагт Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвшүүлэх, сонгох хуралдаан болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар,  Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно гэж хуульчилсан байна.Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно гэжээ.

Цэцийн дарга, түүний эрх хэмжээг уг хуульд доорхи байдлаар зааж өгсөн байна.

Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, зохион байгуулалтын асуудлаар Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)