Иракийн ерөнхий сайд Адиль Абдул-Махди арваннэгдүгээр сарын 30-нд Иракийн үндэсний чуулганд огцрох өргөдлөө өгчээ. Түүний өргөдлийг өчигдөр Иракийн үндэсний чуулган хуралдаж хэлэлцсэн байна.

Адиль Абдул-Махди ийнхүү огцорсон ч Засгийн газрын гишүүд шинэ засгийн газар байгуулагдах хүртэл үргэлжлэн ажиллах ёстой хэмээн уриалжээ. Энэ оны аравдугаар сараас Иракийн олон газарт эсэргүүцлийн сүрт жагсаал болж, засгийн газар авилгад автсан, үйлчилгээ муудсан, ажилгүйдлийн хэмжээ ихээр өссөн зэргийг эсэргүүцсэн байна. Эсэргүүцлийн жагсаал, цуглааны улмаар 400 гаруй хүн амь насаа алдаад байгаа ажээ.

Иракийн ерөнхийлөгч Бархам Салихи "Эрх баригчид сонгуулийн шинэ хууль боловсруулж байгаа ба сонгуулийн комиссыг өөрчлөн бүрдүүлж байна. Холбогдох ажил дууссаны дараа, миний бие үндэсний чуулганы сонгуулийг урьдчилан хийхийг батлан зөвшөөрөх болно" гэжээ.