Netflex өөрийн театртай боллоо

Онлайн стримингийн үйлчилгээ үзүүлэгч "Netflix" компани Нью-Иорк хотын алдарт "Парис" театрыг түрээслэхээр болов. Анх 1948 онд нээгдэж байсан уг театр санхүүгийн хүндрэлийн улмаас наймдугаар сард үүдээ барьсан юм. Гэвч Netflix уг театрыг түрээслэж цаашид өөрсдийн шинэ киноны нээлт болон бусад үйл ажиллагааг хийхээр төлөвлөж байна. Одоогоор "Marriage Story" гэх киног гаргаж байгаа бөгөөд Netflix цаашдаа зарим киногоо онлайн платформ дээрээ тавихаас гадна уг театртаа ч зэрэг гаргах аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Үнэхээр гайхалтай Netflix би үзэх дуртай

    0 0 Хариу бичих