УИХ-ын дарга Г.Занданшатар Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрээр Хэрлэн сумын Өлзийт баг буюу хуучнаар Чандганы сангийн аж ахуйн Атрын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцжээ. Атрын хоёр дахь аянаар байгуулагдсан Чандганы сангийн аж ахуйд УИХ-ын дарга Г.Занданшатарын аав Д.Гомбожав даргаар нь ажиллаж, шилдэг аж ахуй болгож, Хөдөлмөрийн баатар цол хүртэж байжээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Өлзийт багтай ижил сумын хэмжээний томоохон суурин газрыг тосгон болгон хөгжүүлэх боломж бүрдсэн. Үүнтэй холбогдуулан Өлзийт багийнхан УИХ-ын дарга Г.Занданшатарт талархаж байгааг илэрхийлжээ. Тэр "Өлзийт багийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засаг захиргааны бие даасан нэгж буюу тосгон болгон хөгжүүлэх боломж бүрдсэнд баяртай байна. Баатар даргын минь хүү Атрын 60 жилийн ойн баярт маш том бэлэг авчирлаа" гэжээ.