Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх дэлхийн өдөр. НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Жил бүр энэ өдрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг тусгасан янз бүрийн уриан дор тэмдэглэдэг.  Энэ оны хувьд "Дэлхийн хамтын нийгэмлэг өөрчлөлт хийж байна" сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

ХДХВ-ийн халдвар нь дархлалын тогтолцоог гэмтээсний улмаас хүний бие аливаа өвчнийг эсэргүүцэн тэмцэх чадваргүй болдог. Энэ өвчний анхны тохиолдлыг 1970-аад оны сүүлчээр Швед, Америк, Танзани болон Хаити улсын нутаг дэвсгэрт илрүүлж байжээ. Харин ДОХ гэдэг нэр томьёог эмч нар 1981 онд нэвтрүүлсэн байна. Үүнээс хоёр жилийн дараа Францын эмч Люк Монтанье болон түүний хамтрагчид ХДХВ-ийн халдвар байдаг болохыг нотолжээ.

Өнгөрсөн 2018 онд ХДХВ-ийн халдвар авсан хүний тоо 37.9 сая болж нэмэгджээ. Үүний 36.2 сая орчим нь насанд хүрсэн хүмүүс бол 1.7 сая нь 15 хүртэл насны хүүхдүүд юм байна. Өмнөд Африкийн бүгд гайрамдах улс, Нигери, Энэтхэг, Мозамбик, Кени зэрэг улс ХДХВ-ийн халдвартай хүний тоогоор тэргүүлж байна.