Япон улс хурдан галт тэрэгний аюулгүй байдал, хурдны үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж, нийт хурдан галт тэрэгний замын уртаар эхний 5 орны тоонд  багтдаг юм. Тус улс 1964 оны Токиогийн Олимпийн жил хурдан галт тэрэг Shinakansen-ыг анх удаа үйлчилгээнд оруулж байжээ. Тэгвэл хурдан галт тэрэгний дараагийн шинэ үе болох SCMAGLEV буюу соронзон зам бүхий, 500 км/ц хүртэл хурдлах хурдан галт тэрэгний коридорыг байгуулах төслийг өнгөрсөн онд эхлүүлжээ.  Эхний шугам нь Токио-Нагоя-Осака хотыг холбох бөгөөд шинэ хурдан галт тэрэг эдгээр хотын хоорондын зайг 67 минутад туулна хэмээн   "Japantimes news" мэдээлсэн байна. Токио-Нагоя хотыг холбосон хөдөлгөөнийг 2027 онд эхлүүлэх, улмаар Осака хүрэх юм. Одоогоор Гифү мужид уулын доогуур 8 метрийн өндөр, 14 метрийн өргөнтэй, 7.4 км урт бүхий хонгил өрөмдөх, байгуулах ажлыг Japan Central Railway хийж эхлээд байгаа аж. Төслийн нийт өртөг $9.0 их наяд ам доллар юм байна.