Их Британийн "Лондон бридж"-ийн орчимд өчигдөр өглөөний 09.00 цагийн орчимд хутга барьсан үл таних этгээд гудманд явсан хүмүүс рүү халдаж таван хүнийг гэмтээснийг CNN агентлаг мэдээлжээ.
Цагдаа нар уг этгээдийг баривчлан саатуулахаар оролдох үед эсэргүүцэл үзүүлсэн тул газар дээр нь буудан хороосон байна. Уг этгээд гадуураа хантааз өмссөн байсан бөгөөд тэсрэх бодис байсан эсэхийг шалгаж байгаа юм байна.
Лондонгийн Цагдаагийн газар уг болсон үйл явдлыг "террорист халдлага" гэж үдээс хойш нь мэдэгджээ. Одоогоос хоёр жилийн өмнө мөн Лондонгийн энэ гүүрний ойролцоо томоохон халдлага гарч 8 хүн амь насаа алдаж, 48 хүн гэмтэж байжээ.