Улаанбаатарт 12-14 градус хүйтэн байна

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс  голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)