Худалдааны төв, захууд баярын хоёр өдөр амарна

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай Монгол Улсын хуульд заасны дагуу Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-нд мөн Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 26, 27-нд “Нарантуул” олон улсын худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Хүчит шонхор зах , Да хүрээ зах нийтэд үйлчлэхгүй.

Харин "Бөмбөгөр" худалдааны төв 09-20 цагт хуваарийн дагуу ажиллах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)