Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга болов

Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн 49 дэх удаагийн ДАШТ АНЭУ-ын Дубай хотод энэ сарын 17-23-нд болж байна. Тэмцээний 105 кг-ын жинд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин, ОУХМ Д.Түмэнжаргал цээжнээс 315 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болов. Түүний өрсөлдсөн жинд 23 орны хүчтэн оролцсон бөгөөд Д.Түмэнжаргал өмнө нь ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ямар сайхан, бахархал дүүрэн юм бэ? Энэ эрчээр өөрийгөө хайрлаж, биеэ бодож урагшаа, амжилт өөдөө яваад байгаарай даа хүү минь.

    0 0 Хариу бичих