Оны 326 дэх өдөр, шинэ он гартал 39 хоног үлдлээ.
Өнөөдөр түүхэнд
1318 - Алтан ордод Михаил Ярославич ван алагджээ. Александр Невскийн төрсөн дүү байсан их ван Ярослав алагдсаны дараа Тверийн Михаил Алтан ордоос их ван болох эрхийг авсан ба тэр цагаас хойш Орост “Бүх Оросын их ван” гэсэн хэллэг гарч иржээ.
1497 - Португалийн далайчин Васко да Гама далайн шуурганы дараа арай ядан Бурийн хошууг (Сайн санааны хошуу) тойроод засвар хийхээр зогсжээ.Ачааны хөлөг нь засвар авах аргагүй байснаас шатааж, усан цэргүүд нь хоол хүнсээ бусад хөлгүүдэд зөөв. Энэ үеэр нутгийн уугуулуудтай тааралдан наймаа хийж хоол хүнс, зааны ясаар сийлсэн гоёлыг авчээ. Ингээд тэд Африкийг тойрсон аянаа үргэлжлүүлэв.
1604 - Испанийн хаан 26 настай III Филипп ил зуухныхаа дэргэд буйдан сандал дээр унтан хүчтэй түлэгдэв. Ордонд ёс болгон мөрдөж байсан журам түүний сандлыг галаас холдуулах зүрх зоргийг ордныхонд өгсөнгүй учир тэр ингэж түлэгджээ.
1717 - I Петр гуйлгачин ядуу хүмүүсийг гудамжинд гарахыг хоригложээ.
1797 - Францын Андре Жак Гарнерен шүхрээр буусан дэлхийн анхны хүн болов.
1888 - Тарзан төржээ. Түүний зохиолч “эцэг" үүнийг гэрчилдэг. “Сармагчингийн өргөмөл Тарзан” гэсэн анхны роман нь 1912 онд хэвлэгдэв. Үүний дараа Берроуз сармагчны хүмүүжүүлсэн хүний адал явдлын тухай 24 ном бичсэн ба өөрийн Burroughs-Tarzan Enterprises компанийг байгуулсан байв. Эдгээр романаар 47 кино хийжээ.
1906 - Берлинд болсон олон улсын бага хурал SOS дохиог тусламжийн дуудлага болгон авч хэрэглэхээр шийджээ.
1909 - Франц эмэгтэй Элиза Дерош (өөр хувилбараар - Р.Де Ларош) онгоц жолоодон ниссэн анхны эмэгтэй болжээ.
1917 - Канадад Үндэсний хоккейн лиг (НХЛ) байгуулагдан АНУ ба Канадын хоккейны клубуудыг нэгтгэв.
1938 - Өмнөд Африкийн эрэг хавиас мөхсөн гэж тооцогдож байсан балар эртний Целакант (лат. coelacanth) загас баригджээ.
1941 - Ладога нуурын мөсөн дээгүүр тавьсан Амьдралын замаар машин явж бүслэгдсэн Ленинградыг хангаж эхлэв. Анхны цуваа нь 60 машинаас бүрэлдсэн байлаа. Арванхоёрдугаар сарын 25-наас талхны нормыг нэмэгдүүлжээ. 1941–1942 оны өвөл хотод 360 тонн гурил оруулж, 539400 хүнийг нүүлгэн зөөжээ.
1946 - Англид шарикан үзэг худалдаанд гарчээ. Нью-Йоркт ийм үзгийг 1945 оны аравдугаар сараас худалдаж эхэлсэн юм.
1963 - АНУ-ын ерөнхийлөгч нараас хамгийн залуу нь болох 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжералд Кеннеди алагдлаа.
1975 - Дарангуйлагч Франсиско Франко нас барсны дараа Испанийн хаант засгийг 44 жилийн дараа сэргээв. Испанийн хаанаар Хуан Карлос Бурбон, хатан хаанаар София нар зарлагдлаа.
1986 - Лас Вегас хотноо Боксын дэлхийн зөвлөлийн аваргын тоглолтод 20 настай Майк Тайсон Тревор Бербикийг ялан мэргэжлийн боксын хүнд жингийн бокчдын дунд хамгийн залуу аварга болжээ.
1986 - Сан-Франциско хотноо дарс амтлагч 4000 дегустатор 93 600 шил дарс уужээ. Хамгийн олуулаа дарс амталсан энэ тохиолдол түүхэнд анхных болсон байв.
1988 - АНУ-д радарт бараг харагдахгүй стратегийн алсын бөмбөгч B-2 онгоцыг танилцуулав. Бумерангийг санагдуулах онгоцны далавчны дэлгэц нь 52,4 метр, урт нь 21, өндөр нь 5,2 ба нислэгийн дээд хэмжээний жин нь 171 тонн, замдаа шатахуунаар цэнэглэгдэн 18 500 километрийн зайд нисэх чадвартай.
1990 - Маргарет Тэтчер Их Британийн Ерөнхий сайдын тушаалаас огцорлоо. “Төмөр хатагтай” анхны эмэгтэй Ерөнхий сайд төдийгүй ХХ зуунд хамгийн урт хугацаанд энэ албыг хашсан хүн юм.
2005 - Ангела Меркелийг Германы найм дахь канцлераар сонгожээ.