Португалын шигшээ, Италийн “Ювентус ”багийн тоглогч Криштиану Роналду найз бүсгүй Жоржина Родригестой хуримлажээ. Хуримын ёслол Морокко улсад нууцлаг байдалд болсон талаар “Novella 2000” сэтгүүлд мэдээллээ.
Ж.Родригес К.Роналдугийн ээж Долорес Авейрутай харилцаа тааруу гэгддэг. Энэ нь хуримыг олон нийтээс нууцлах шалтгаан болсон байж магадгүй гэж уг мэдээлэлд бичжээ. К.Роналду одоогоор энэ мэдээллийг үгүйсгээгүй байна.
Хос хоёр 2016 оноос болзож дараа жил нь охинтой, түүний дараа жил ихэр хөвгүүдтэй болсон юм.