Энэтхэгийн Гужарат мужийн оршин суугч нэгэн эрийн нүднээс эмч нар долоон сантиметр урт, амьд өт гаргаж авчээ.

70 настай Жасубай Пателийн нүд өвчлөөд олон жил болжээ. Энэ хооронд эмчид хэдэнтээ хандсан боловч тодорхой онош тавьж чадалгүй өдийг хүрсэн аж. Харин өнгөрсөн сарын сүүлээр Милан Панчал гэх эмчид үзүүлэхэд зөв онош тавьж, нүдэнд нь шимэгч хорхой байгааг тогтоосон байна. Милан эмч өвчтөнийг өөрөө эмчилж, мэс ажилбар хийн өтийг гаргаж авсан байна. “Өт амьд байсан болохоор хөдлөөд, гаргаж авахад хүндрэйтэй байлаа. Хэсэгчлэн мэдээ алдуулалт хэрэглэсэн болохоор өвчтөн өөрөө өтийг хэрхэн гаргаж авсныг тодорхой харсан” гэж Милан Панчал ярьжээ.

Жасубай Пател 12 жилийн өмнө нохойд хазуулжээ. Түүнээс болж уг хорхой биед нь орж, нүдэнд нь очиж байрласан аж. “Ийм шимэгч нохой, муурны шүдэнд байдаг” гэж Милан Панчал ярьжээ.