Холли Берри зураг авалтын үеэр шархаджээ

Жүжигчин Холли Берри зураг авалтад оролцож байх үедээ шархаджээ. Яг ямар шарх гэдэг нь одоогоор тодорхойгүй ч нэлээд хүнд, бие нь сайнгүй байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байна. Тэрээр продюссер Брайан Питтийн кинонд эмэгтэй бөхийн дүр бүтээж байхдаа ийнхүү шархадсан байна. Үүнтэй холбоотойгоор киноны зураг авалт тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Холли Берри ер нь зураг авалтын үеэр бэртчих гээд байдаг гэнэ. “Өөр өдөр үх” /Die another day/ киноны зураг авалтын үеэр инжир жимсэнд хахаж үхэх шахахад Пирс Броснан “Геймлихийн арга” хэрэглэж амийг нь аварч байсан бол мөн энэ киноны зураг авалтын үеэр дэлбэрэлтээс үсэрсэн юм нүдэнд нь орж хараагүй болох шахсан. “Готик” кинонд хамт тоглосон “Бага” Роберт Дауни түүний гарыг санамсаргүй хугалсан бол “Үүлэн атлас” кинонд тоглож байхдаа өөрөө хөлөө хугалсан. “Муур эмэгтэй”-д тоглож байхдаа гэрэлтүүлгийн төхөөрөмж дээр унаж эмнэлэгт хүргэгдэж, “Түгшүүрийн дохио”-д тоглож байхдаа бетон шалан дээр тархиараа савж унасан ч амьд үлдсэн аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Muu gants egch mine yaagaa ve

    1 0 Хариу бичих