Алт цэвэршүүлэх үйлдвэр гарааны зурхайд ирлээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстан улсад өнгөрсөн сарын 11-нд хийсэн айлчлалын үеэр  Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Уг гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХКийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд ашиглуулахаар болсныг Засгийн газрын хэвлэлийн мэдээнд дурьдаж байсан юм.

Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлж байгаа юм. Ингэж цэвэршүүлж байгаа алтны боловсруулалт, тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр байхаас гадна дотоодоо олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85.0 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байгаа юм.

Тиймээс ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2019 оны 2 дугаар сард зөвлөмж гаргасны дагуу стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад оруулаад байна.Өөрөөр хэлбэл алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл монголчуудын хэлдгээр гарааны зурхайд иржээ.

 Олон жилийн турш Алт хөтөлбөр хэмээн ярьж хэрэгжүүлж ирсэн ч цэвэршүүлэх үйлдвэртэй болоогүй л байгаа манай улсын хувьд уг үйлдвэр эдийн засгийн төдийгүй үндэсний аюулгүй байдлын ач холбогдолтой. Тухайлбал, Монгол улсын эрдэнэсийн санг арвижуулах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх, төгрөгийн ханш тогтворжуулахад чухал үүрэгтэй.  Өнөөдрийг хүртэл гадаадын улс орнуудад алт, мөнгө цэвэршүүлж, боловсруулж, тээвэрлэж, даатгуулж байгаа зардлыг цогцоор нь хэмнэх, улсын эдийн засгийн аюулгүй байдлын хангах зэрэг стратегийн өндөр ач холбогдолтой. Тиймээс ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2019 оны 2 дугаар сард зөвлөмж гаргасны дагуу стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад оруулаад байна.Өөрөөр хэлбэл алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл монголчуудын хэлдгээр гарааны зурхайд иржээ.

Стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад оруулсан алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийг 2018 оны гуравдугаар сард анх зурсан байдаг. Үйлдвэрийг Казахстан–Монголын хамтын ажиллагааны хүрээнд улсынхаа нийслэлд барьж байгуулах нь зүйтэй юмаа гэсэн саналыг төрийн тэргүүн дэмжсэнээр дээрх санамж бичгийг Эрдэнэс Монгол компани нөгөө талтай үзэглэж байжээ.

Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн Боловсруулах үйлдвэрийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулаад байна.

Монгол Улс урьд өмнө Алт цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулж байсан удаагүй учраас туршлага хомс. Тиймээс  өнгөт металлургийн салбарын хамгийн сүүлийн үеийн, инновацийн технологи болох “Үнэт металл цэвэршүүлэх инновацийн технологи”-ийн патент эзэмшигч “Даниель М” ХХК алт цэвэршүүлэх  үйлдвэрийн ТЭЗҮ-ийг  боловсруулаад байгаа.

Тус компанийн хувьд олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй, Казахстан улсын “Тау Кен Алтын” улсын алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж, барьж, ашиглалтад оруулсан туршлагатай аж.

Засгийн газрын хэвлэлийн мэдээнд өгүүлсэн манай улсад ашиглагдах алт цэвэршүүлэх арга нь мөнгийг вакумд нэрэх технологи, үнэт металл цэвэршүүлэх электрохимийн технологи зэрэг цогц технологи ашигладаг бөгөөд уг арга нь 10-90 хувийн алтны агууламжтай үндсэн болон шороон ордын түүхий эдийг боловсруулж, үйлдвэрийн процессийг богино хугацаанд, бага өртгөөр эцсийн бүтээгдэхүүн гаргаж авдгаараа бусад технологиос ялгардаг гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Одоогоор Швейцар улсын Argor – Herous, Япон улсын Тонако, ОХУ-ын ЭЗЦОМ, Австрали, Итали зэрэг дэлхийн тэргүүлэгч үнэт металл боловсруулах үйлдвэрүүд дээрх технологийг үйлдвэрт амжилттай нэвтрүүлэн ашиглаж байна.

Алт цэвэршүүлэх үйлдвэрийг дотооддоо байгуулж ашиглалтад оруулснаар Монгол Улсын газрын хэвлий доорх  алт, мөнгө, үнэт металлыг өөрсдөө боловсруулж, дэлхийн стандартад нийцсэн алтан болон мөнгөн гулдмай, бэлэг дурсгалын гулдмай, үрэл, ялтас зэрэг цэвэршүүлсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж эхлэх юм. Үйлдвэрийг барьж байгуулахад 81,9 сая ам доллар шаардлагатай хэмээн ТЭЗҮ-д тусгаад байгаа бол 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь эдийн засгийн хувьд ямар ч ач холбогдолгүй эд дээ. Манайд цэвэршүүлсэн алтыг дэлхий хүлээн зөвшөөрөгүй тул одоогийн практикийн дагуу Лондонгийн металлын биржийн (LBMA) бүрэн эрхт гишүүн цэвэршүүлэгч үйлдвэрээр дахин бловсруулалт хийлгэж тамгыг нь даруулах мөнгө хэрэгтэй болно. Тэгээд ч технологийн хувьд байгаль орчинд хортой тэгэд маниус болсон хойно хулгай дутагдал гаргаад зарим нөхдүүд дээлээ нөмрөх хэрэг гарч болзошгүй юм. LBMA бүрэн эрхт гишүүн болоход ихээхэн лобби шаардахаас гадна ашиглалтанд орсноосоо хойш бараг 8 ил болж байж бүрэн эрхт гишүүний үнэмлэх авах байх шүү.

    0 0 Хариу бичих
    • Болохгүй гэвэл юу ч болохгүй. Эхлэл тавигдаж байж ажил явна. Өөлөх юмаа олж ядах юм.

      0 0
  2. Youtube ruu orood GOLD REFINING gd uzdee tum buman hun zgr gertee hiij bgaa

    0 0 Хариу бичих
    • Tegeel tenegteel...

      0 0