Киелийн хүрээлэнгээс саяхан гаргасан судалгаанаас үзэхэд Хятад улсад төлөх зээлийн өр нь ДНБ-ий 25 хувиас давсан дэлхийн долоон улс байдаг аж. Эдгээрийн гурав нь буюу Жибути, Нигер, Бүгд Найрамдах Конго улсууд Африк тивд байгаа юм.
Хятадын гадаад зээл 2010 оноос асар ихээр өсч эхэлсэн бөгөөд Дэлхийн банкнаас харьцуулсан зээлээс илүү өндөр хүүтэй, богино хугацааны хөнгөлөлттэй хугацаагаар олгодог аж. Түүнчлэн Хятадад өртэй улс орнууд зээлээ төлж чадахгүй эрсдэлтэй байгааг судлаачид анхааруулж байна. 1970-аад онд АНУ, Европ, Японы банкуудаас санал болгодог ижил төстэй зээлээр дэд бүтцээ сайжруулахыг хичээсэн хөгжиж буй орнууд ийм үр дагаварт хүрч байсан юм.
Хятадын авлага Герман, Нидерландын ДНБ-ий 10 хувиас давж байна. Мөн АНУ, Канад, Франц, Их Британи, Австралийн ДНБ-ий таваас 10 хувьтай тэнцэж байгаа ажээ.