"Буяны зан үйлийн холбоо" ТББ-ын удирдах зөвлөлийн ээлжит хурал болжээ. Энэхүү хурлаар тус холбооны үйл ажиллагааг өргөтгөж, нэгдсэн бодлого гаргах, мэргэжлийн холбоо болох асуудлыг хэлэлцэж, талууд санал солилцсон байна. Уг хуралд буяны үйл ажиллагаанд оролцогч бүхий л талууд буюу будда, мусулман, бөө, христийн шашны төлөөлөл оролцсон аж. Мөн ЭМЯ, БОАЖЯ, НБОГ, ШШҮХ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газар болон дүүргүүдийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, оршуулгын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 20 гаруй компанийн төлөөллүүд хамрагджээ. Хуралд оролцогсод оршуулгын үйл ажиллагаа эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн тодорхой шийдлүүд гаргажээ.

