АНУ-ын Үндэсний сансар судлалын төв буюу NASA Санчир гаригийн хамгийн том дагуул болох Титаны геологийн анхны газрын зургийг нийтэлжээ. Титанд хээр тал, хөлдүү органик бодисоос бүрэлдсэн дов, шингэн метан нуур буй гэж эрдэмтэд үзэж байна.

Санчирын англи нэр Saturn нь Ромын хөдөө аж ахуй, ургацын бурхан Сатурны нэрээр нэрлэгдсэн. Санчир гариг нь мөс, бага хэмжээний чулууны хэлтэрхий, тоосноос тогтох цагиргийн системтэй. Уг гаригийг одоогоор жаран хоёр дагуул тойрч буйг тогтоосон бөгөөд үүнээс гадна зуу гаруй дагууланцарууд Санчирын цагираг дотор оршдог байна. Санчирын хамгийн том дагуул Титан нь хэмжээгээрээ нарны аймгийн хоёр дахь том дагуул Бархасбадийн Ганимедийн дараа орох бөгөөд Буд гаригаас ч том хэмжээтэй. Үүнээс гадна ихээхэн хэмжээний агаар мандалтай цорын ганц дагуул юм.