АНЭУ-ын Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Уг тогтоолын төслийн агуулга нь Хан-Уyл дүүргийн нутаг дэвсгэрт орших Арабын нэгдсэн Эмират улсаас Монгол Улсад cyyгaa Элчин сайдын яаманд олгосон 1449 мерт квадрат газрыг гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын эориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах тухай юм байна.

Манай улс тус улстай 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2016 оны хоёрдугаар сарын 24-нд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн юм. Ингэхдээ Хан-Уул дуургийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны "Жаргалан“ хотхоноос өөрийн хөрөнгөөр амины орон сууц бүхий 1449 мет квадрат хэмжээтэй газрыг худалдан авч, элчин сайдын яамны байрны зориулалтаар ашиглаж байгаа аж. Улмаар энэ газрыг улсын тусгай хэрэгцээнд авахуулах хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яаманд гаргажээ. Энэхүү хүсэлтийнх нь дагуу тогтоолын төслийг баталснаар Арабын нэгдсэн Эмират улсаас Монгол Улсад суух Элчин сайдын  яамны  газрын асуудал шийдэгдэж, xoëp улсын харилцааг хөгжүүлэхэд түлхэж үзүүлсэн алхам болно гэж үзжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)