Евро 2020: Сугалаа болоогүй байхад зарим хэсгийн багууд тодорхой болсны учир

Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний сугалаа энэ сарын 30-нд Рубыний Бухарестэд болно. Гэсэн ч тэмцээнд нэг хэсэгт орох багууд эхнээсээ тодорч эхэлжээ. Жишээ нь, хойд хөрш ОХУ-ын шигшээ баг Бельги, Данитай нэг хэсэгт орохоор болсон. Недерланд, Украин мөн нэг хэсэгт багтах нь тодорхой болсон гэх жишээтэй. Яагаад ингэсний учрыг тайлбарлая.

Шигшээ тэмцээний хэсэгт хуваарилагдах багууд сугалаанаас өмнө тодорсон нь тэмцээний форматтай холбоотой юм.

“Евро 2020” тивийн 11 улсын 12 хотод явагдана. Маш олон улс нэгэн зэрэг тоглолт хүлээж авна. Хэсгийн шатанд зургаан хэсэг тус бүрт тоглолтууд явагдах үндсэн хоёр хотыг зааж өгсөн байгаа. Тоглолт хүлээж авах улсын шигшээ баг эрх авбал шууд тэр хэсэгт автоматаар орно гэсэн үг. Тэгэхээр, тэмцээний В хэсгийн үндсэн тоглолтуудыг хүлээж авах хоёр хот нь Копенгаген, Санкт Петербург. ОХУ, Данийн шигшээ баг хоёул эрхээ авсан тул шууд нэг хэсэгт орж байна. Харин нэгдүгээр сагснаас чухам яагаад Бельги тэдэн дээр нэмэгдэж байгаа вэ гэвэл, нэгдүгээр сагсанд багтсан Украинаас бусад бүх улс зохион байгуулагчийн хувиар орж байгаа. Тэгэхээр өөрийн гэсэн хэсэгтэй гэсэн үг. Украины хувьд ОХУ-тай аюулгүй байдлын үүднээс тоглох боломжгүй тул Бельгиэс өөр баг ОХУ-тай нэг хэсэгт орох боломжгүй болж байгаа юм.

Одоо тодорхой болоод байгаа багууд, хэсгийг зургаар харуулбал ийм байдалтай байна. Гэхдээ багуудыг өөрчлөх эрх Европын хөлбөмбөгийн холбоонд хадгалагдаж байгааг хэлэх нь зүйтэй юм.    

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)