Тайландын Бангкок хотноо 2019 оны торгоны үзэсгэлэн яармаг нээгджээ. “Тайландын торго дэлхийд гайхуулна” сэдэвт энэхүү хувцасны соёлын 9-р үзэсгэлэн энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх юм. Тус яармагийн гол зорилго нь дэлхий дахинд Тайландын торгоны соёлыг сурталчлах явдал ажээ. Энэ удаагийн Тайландын торгоны үзэсгэлэн яармаг түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй болж, дэлхийн 45 улс орон болон дотоодынхоо хувцасны дизайнеруудыг урьж оролцуулж байгаа гэнэ. Оролцогчид зохион байгуулагч талын өгсөн 3000 метр урт тайланд торгоны материалаар тус тусын улс орныхоо онцлогтой хувцасны загвар гаргаж, үзэсгэлэн яармагийн Олон улсын Тайландын торгоны хувцас загварын долоо хоног арга хэмжээний үеэр харуулах юм байна.

Яармагийн үеэр Олон улсын тайланд торгоны хувцас загвар долоо хоног арга хэмжээг зохиож буй бөгөөд дэлхийн олон газраас ирсэн 70 гаруй дизайнер тайланд торгоор хийсэн бүтээлээ Бангкокийн төв дэх Олон улсын худалдааны төвд болж буй таван хоногийн хугацаатай хувцас загварын үзэсгэлэнд тавих ажээ. Үзэсгэлэнд тайланд торгыг тус тусын улс орныхоо үндэстнүүдийн өвөрмөц онцлогтой уялдуулж, олны анхаарлыг татсан тайланд торгоны хувцас загварыг харуулах бөгөөд энэ хугацаанд дизайны бүтээлийн уралдаан зохиож байгаа юм байна.