ОХУ-ын шигшээ Дэлхийн шигшээ багтай халз барилдана

Чөлөөт, сонгомол барилдааны “Москвагийн Гран при”-АЛРОСА цомын тэмцээн энэ сарын 29, 30-нд ОХУ-ын нийслэлийн Ирина Винер-Усмановагийн нэрэмжит спорт цогцолборт болно. Тэмцээний хоёр дахь өдөр зохион байгуулагч орны шигшээ баг дэлхийн шигшээ багтай халз барилдахаар болжээ. ОХУ-ын Бөхийн холбооны Хяналтын зөвлөлийн орлогч дарга Георгий Брюсов wrestrus.ru цахим хуудсанд энэ талаар өгүүлжээ.

“Жилийн төгсгөлд, Москвад болдог “Гала тэмцээн” өдгөө бөхийн ертөнцийн нэг сайхан уламжлал болжээ. Тэмцээний концепц өнгөрсөн хугацаанд олон удаа өөрчлөгдөж байсан. Энэ удаа ч бид өөр, шинэлэг дүрмээр явуулах болно. Эхний өдөр чөлөөт сонгомол бөхийн тэмцээн олимпийн жинд явагдана. Ингэхдээ жин бүрт өөр, өөр форматтай байхаар шийдсэн. Хагас шигшээ, шигшээ барилдаанаас гадна шилдэг бөхчүүдийн халз барилдаан, эртний өрсөлдөгчдийн халз барилдаан болно. Харин хоёр дахь өдөр ОХУ-ын чөлөөт, сонгомол бөхийн шигшээ баг Дэлхийн шигшээ багтай халз өрсөлдөнө. Дэлхийн шигшээд ямар бөхчүүд багтах нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ бүгд Олимп, дэлхийгээс медаль авсан бөхчүүд байх болно. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хуваарьт одоогоор ийм сонирхолтой, хурц тэмцээн байхгүй. Үзэгчид хүлээлттэй байгаа гэдэг нь харагдсан. Тиймээс энэ удаагийн тэмцээн дэлхийн бөхийн түүхэнд шинэ үйл явдал болно гэдэгт итгэлтэй байна” гэж тэрээр ярьсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ОХУ улс гэж өөр гаригтай болсон юм уу

    0 0 Хариу бичих