НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Монголбанк, Санхүү мэдээллийн алба, Гадаад харилцааны яам болон Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлтэй хамтран “Терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхтэй тэмцэх” сэдэвт семинарыг манай улсад зохион байгууллаа.

ФАФТ буюу Олон улсын мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллагын Саарал жагсаалтад ороод байгаа манай улсаас “Монгол Улсын терроризмыг санхүүжүүлэх үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх үндэсний эрх зүйн болон институцийн тогтолцоо” болон шинээр батлагдсан “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн танилцуулгыг хийсэн байна.

Тус семинарт Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагын 80 гаруй  албан тушаалтнууд уригдан оролцсон бөгөөд НҮБ-ын мэргэжилтнүүд “НҮБ-ын терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо болон холбогдох олон улсын стандарт”, “Их британи, Умард ирландын нэгдсэн вант улсын терроризм болон терроризмыг санхүүжүүлэх хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааны арга барил” болон “Терроризмтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэхэд шүүхийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавьсан юм.