Цагдаагийн байгууллага 47925 галт зэвсэг бүртгэжээ

Галт зэвсэгийн бүртгэл өнөөдөр дуусна. Тодруулбал, Галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд есдүгээр сарын 20-ноос “Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм. Цагдаагийн байгууллагын галт зэвсгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 47.925 галт зэвсэг бүртгэлтэйгээс нэгдсэн арга хэмжээний хугацаанд 44.341 галт зэвсэг тоолуулжээ.  Энэ нь улсын хэмжээнд 92.5 хувьтай байгаа юм. 

Тиймээс хамрагдаагүй иргэд яаралтай галт зэвсгээ харъяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст очин бүртгүүлэхийг уриаллаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 50.000 bolgochih yumsan

    0 0 Хариу бичих