Америкийн дуучин, жүжигчин Женнифер Лопез өнгөрсөн зун нээлтээ хийсэн “Hustlers" буюу "Тайчигчид” кинонд тоглохдоо нэг ч цент аваагүй гэжээ.

"Тэд надад хөлс мөнгө төлөөгүй. Би энэ кинонд үнэгүй тоглож, хөлс мөнгө гэлгүй продюсероор нь ажилласан. Учир нь би дуртай зүйлээ л хийдэг ”гэж жүжигчин бүсгүй GQ сэтгүүлд ярьсан байна.

Кинонд санхүүгийн хямралаар мөнгөний бүх хуримтлалаа алдсан тайчигч бүсгүйчүүд тэдний бүжиглэхийг харахаар клубт нь ирдэг Волл-Стритийн биржийн баян санхүүчдээс өшөө авахаар шийддэг тухай өгүүлдэг юм. “Тайчигчид”-д Женнифер Лопесоос гадна Констанс Ву, Жулиа Стайлс, Кеке Палмер, Карди Би зэрэг жүжигчид тогложээ.

Уг кино зах эээлээс 149 сая долларын орлого олоод байна.