Аварга загасны шүднээс хамгаалдаг даавуу боловсруулжээ

Австрали улсын Флиндерс их сургуулийн эрдэмтэд аварга загасны шүднээс илүү сайн хамгаалж, хазуулсан тохиолдолд шархыг багасган, цус алдалтыг зогсооход туслах шинэ төрлийн даавуу боловсруулжээ. Энэ тухай PLOS ONE сэтгүүлд нийтэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар шинэ материал нь хэт өндөр молекул жинтэй нийлэг утсаар хийгдэх аж. Неопрен даавуу буюу усанд шумбалтын хувцас, уулчдын авирах хувцас хэрэглэлд ч ийм төрлийн материалыг өмнө нь хэрэглэж байв.

Шинэ төрлийн даавуугаар хийсэн хувцсыг туршиж үзэхэд эдгээр нь ердийн неопренээс илүү аварга загасны хазалд тэсвэртэй, хөнгөн, уян харимхай байдаг нь тогтоогджээ. Мөн шинэ материал цусны урсгалыг зогсооход тусалдаг болохыг бодит туршилтууд нотолсон байна. Цус алдах нь аварга загасны дайралтын дараа нас барах тэргүүлэх шалтгаан болдог юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)