Улаанбаатарт 6-8 градус хүйтэн байна

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 13-15 метр  хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон  Завхан голын эх,  Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 7-12 градус хүйтэн,  Монгол Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн  өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан,  бусад нутгаар 3-8 градус  хүйтэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)