Адольф Гитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгоно

Нацист дарангуйлагч Адольф Гитлерийн төрсөн гэр Австри улсын Браунау ам-Инн хотод байдаг юм. Дарангуйлагчид хүндэтгэл үзүүлэхээр ирдэг нео-нацист үзэлтнүүдийн ариун шүтээн болохоос нь өмнө байшинг нураахаар болсноо Австрийн засгийн газар гурван жилийн өмнө зарлаж байв. Тэгвэл эрх баригчид бодлоо өөрчилж, гурван давхар барилгад цагдаагийн хэлтэс байрлуулахаар болжээ.
Австрийн Дотоод хэргийн сайд Вольфганг Песчорн "Үл хөдлөх хөрөнгийн харагдах байдлыг бүрэн өөрчилснөөр нацизмын дурсгал гэж үзэхгүй болно" гэж мэдэгджээ.
Адольф Гитлер амьдралынхаа эхний хэдэн долоо хоногийг 17-р зууны уг байранд өнгөрөөсөн байдаг. 

Уг байшинг засгийн газар олон жилийн турш түрээслэн, янз бүрийн зориулалтаар ашиглаж байжээ. Хамгийн сүүлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжлах төв байрлаж байгаад 2011 оноос суларсан аж

Браунау ам-Инн хот Гитлерийг 1933 онд Германы канцлерь болсны дараа хүндэт иргэнээр өргөмжилж байжээ. Сүүлд Гитлер дайны гэмт хэрэгтэнд тооцогдох болсноор уг өргөмжлөлийг цуцалж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)