Сансарт ниссэн хүмүүсийн бие махбодид ямар өөрчлөлт гарч байгааг эрдэмтэд олон жилийн турш судалж байгаа аж. Сүүлийн үед хийсэн судалгаанаас сонирхолтой үр дүн гарсан байна. Тухайлбал, зарим сансрын нисэгчийн цус венийн судсаар тархи руу биш зүрх рүүгээ эсрэг урсаж байсныг эрдэмтэдийн судалгаагаар тогтоолоо гэж "JAMA Network Open" сэтгүүлд бичсэн байна.
Судалгаанд хамрагдсан 11 сансрын нисэгчийн хоёрынх нь цус дотор талын зүүн венийн судсаар буцан урссан байв. Энэ судсаар цус тархинаас урсан гардаг ба ийм үзэгдлийг Олон улсын сансрын станцадад татах хүч байхгүйтэй холбоотой гэж эрдэмтэд тайлбарлажээ. Жингүйдэл нь венийн судсыг доороос нь дарж өгдөг дотор эрхтнүүдийн байрлалыг өөрчилдөг байж болох юм. Тэр нь цусыг буцан гүйхэд хүргэсэн гэж судлаачид таамагласан аж. Жирийн нөхцөлд бол тийм тохиолдол судсыг дарах хавдар үүсгэдэг байна. Үүнээс гадна судалгаанд хамрагдсан нэг сансарын нисэгчийн венийн судсанд цус нөжөрсөн байсныг олж тогтоожээ. Уг сансрын нисэгч цус шингэрүүлэх эм ууж эмчилгээ хийлгэсэн байна.