"Airbus A320" онгоц дэлхийд хамгийн ихээр зарагджээ

"Boeing 737" онгоц 55 жилийн түүхэндээ хамгийн ихээр зарагдсан онгоц болж байсан рекорд амжилтаа алджээ. Онгоцны худалдааны тухай тайлангаас эш татан "Business Insider" энэ талаар мэдээлсэн байна. Уг мэдээгээр "Airbus" консорциумын  гаргаж байгаа "A320" агаарын хөлөг хамгийн ихээр зарагдсан онгоц болжээ. Энэ жилийн аравдугаар сарын байдлаар "Boeing" нийтдээ, 737 загварын 15136 онгоц нийлүүлэх гэрээ байгуулсан бол "Airbus" консерциумд A320 загварын 15193 онгоцыг захиалсан байна. Энэ жилийн дөрөвдүгээр сард 737 MAX загварын хоёр онгоц сүйрсний улмаас "Boeing" онгоцнуудын нислэгийг зогсоосон нь ийнхүү захиалга борлуулалт нь буурахад нөлөөлжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)