Кайли Женнер компаниа зарна

Реалити шоуны од бүсгүй өөрийн нэрийн Kylie Cosmetics болон Kylie Skin компаниа 600 сая доллараар зарахаар боллоо. Уг брэндүүд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Coty компаний нэг хэсэг болж байна.

Coty компани нь тансаг зэрэглэлийн Burberry, Hugo Boss брэндийг эзэмшдэг бөгөөд ирэх оноос эхлэн Kylie брэндийн 51 хувийг эзэмших юм. Кайлигийн компаниуд өнгөрсөн онд 360 сая долларын ашиг олж тэрээр 21 насандаа тэрбумтан болж байв.

Кайли анх 2015 онд өөрийн нэрийн уруулын будгаа гарган брэндийнхээ үндсийг тавьсан ба гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүрээгээ тэлсэн юм. Телевизийн шоу нэвтрүүлгээрээ алдаршсан Кардашианы гэр бүлийн хамгийн бага нь Кайли боловч ашиг орлогоороо бусдаасаа хол илүү болоод байгаа юм. Түүнийг өөрийн хүчээр тэрбумтан болсон гэдэгтэй хүмүүс санал нийлдэггүй ч Кайли бизнесээ эхлэхдээ гэр бүлээсээ ямар ч мөнгө өвлөж аваагүй гэж мэдэгддэг.

Кайлигийн инстаграм хуудсыг 151 сая, брэндийнх нь хаягийг 22 сая хүн дагадаг. Ниймгийн сүлжээнд нөлөөтэй Кайли Снапчат аппликейшнийг хэрэглэхгүй гэж твиттерт жиргэснээс болж тус компаний хувьцаа 1.3 тэрбум доллараар унаж байжээ.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)