Жүжигчин Киану Ривз найз бүсгүй Александра Гранттайгаа гэрлэхээр шийджээ. Тэрээр хуримаа нууцаар хийхээр зэхэж байгаа гэсэн мэдээлэл барууны шар хэвлэлүүдэд гараад байна. Заримд нь жүжигчин эр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьчихсан гэж ч бичиж буй. Түүнд бичсэнээр бол Киану Ривз Александрагийн дуртай итали хоолыг нь гэртээ захиалж байгаад гэрлэхийг гуйсан, Александра тэр дороо зөвшөөрсөн гэх аж.

Киану Ривз Александра хоёр олон жилийн найз. Тэрээр Кинауд тохиолдсон хүнд үед байнга хамт, эсвэл ард нь байж сэтгэлээр дэмждэг байсан гэнэ.