Иракт алан хядлагын хэргээр шүүгдэж, хоригдож байгаа ОХУ-ын иргэдийн хүүхдүүдийг эх оронд нь авчрах хүмүүнлэгийн төсөл өчигдөр хэрэгжиж дуусжээ. Төслийн хүрээнд өчигдөр 32 хүүхдийг, сүүлийн жил шахам хугацаанд 122 хүүхдийг  ОХУ-д амжилттай авчирсан байна. Энэ удаагийн ажиллагаагаар төсөл бүрэн хэрэгжиж дуусжээ.

Багдад дахь ОХУ-ын Элчин сайд н.Максимовын хэлснээр Иракт одоо дээрх шалтгаанаар нэг ч хүүхэд үлдээгүй гэнэ. Хүүхдүүдэд ямар ч бичиг баримт байгаагүй нь төслийг хэрэгжүүлэхэд учирсан хамгийн том бэрхшээл байсан гэнэ.