1.5 тонн натрийн шүлт хилээр гаргах гэж байжээ

Их хэмжээний химийн бодисыг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсан зөрчлийг Гаалын ерөнхий газраас илрүүлжээ.

Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд 11-р сарын 17-ны өдөр Монгол Улсын иргэн Б өөрийн жолоодож явсан ИСТАНА суудлын автомашины зорчигчийн хэсэгт 1.5 тонн натрийн шүлт гэх химийн бодис тээвэрлэж явсан байна. Тухайн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг ийнхүү гаалийн байгууллага илрүүлж үргэлжлүүлэн шалгаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)