Налгар шар намар нутаг буцаж хүйтэн, хатуу өвлийн улирал хаалга тогшин хаяанд иржээ. Улирал солигдох бүрт арьс арчилгаагаа ч  мөн солих хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй хэмээн "Beauty secrets" гоо сайхны компанийн мэргэжилтнүүд зөвлөлөө.

Хүйтэн сэрүүний улиралд арьс хуурайших, загатнах гэх мэт шинж тэмдгүүд гарч эхэлдэг. Улирал солигдоход дагаад бидний арьс өөр өөр болдог, гэхдээ энэ нь арьс арчилгаагаа тэр чигээр нь өөрчлөх ёстой гэсэн үг огтхон ч биш шүү. Тэгвэл "Beauty secrets"-ийн мэргэжилтнүүд өвлийн арьс арчилгааны тухай бяцхан зөвлөгөөг өгснийг  хүргэж байна.

Халуун дулааны улирлаас хүйтэн сэрүүний улиралд шилжихэд хамгийн анхаарал хандуулах зүйл нь чийгшүүлэлт юм.

Мөн түүнчлэн халуун ууранд суух, чийгшүүлэгчтэй нүүр цэвэрлэгч хэрэглэх зэрэг нь хүйтэн улирлаас үүдэлтэй арьсны цочролоос сэргийллдэг байна.

Арьс илүү хуурайшиж, чийглэг дутагдсанаас болж ихээр загатнах байдал илэрнэ. Сэрүүн хүйтэн өвлийн улиралд арьсаа чийгшүүлэх тал дээр зайлшгүй илүү их анхаарал хандуулах шаардлага гарч ирдэг байна. Тиймээс арьс арчилгаандаа чийгшүүлэх цэвэрлэгчүүд, уурын аппарат зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ мэдээж, хувь хүний өөрийн арьснаас шалтгаална. Гэхдээ та ямар ч арьстай байсан өвлийн улиралд доорх 6 зөвлөгөөг арьс арчилгаандаа хэвшүүлснээр сэрүүн хуурай улирлыг өнтэй давна.

1. Чийгшүүлэгч сайтай нүүр цэвэрлэгч хэрэглэж эхлээрэй

Ихэнх нүүр цэвэрлэгчүүд арьсыг хуурайшуулдаг. Тийм ч учраас арьсаа цэвэрлэсний дараа чийгшүүлэгч тос хэрэглэх нь маш чухал юм. Хүйтэн хуурай цаг агаарт арьсаа бүхий л аргаар чийгшүүлээд байх нь л чухал шүү. Чийгшүүлэгч өндөртэй цэвэрлэгч сольж хэрэглэсээр арьсны эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг.  Хөөсөн саван төрлийн цэвэрлэгчүүд арьсыг хуурайшуулах талтай байдаг бол мэргэжилтнүүдийн санал болгосон арьсны өнгөн давхаргыг эрүүлжүүлдэг чийгшүүлэгч хэрэглээрэй.

2. Илүү өтгөн бүтэцтэй чийгшүүлэх тос

Өдөр тутам хэрэглэдэг чийгшүүлэх тосоо түрхсэний ч дараа ч  арьс хуурайших тал ажиглагдаад байвал чийгшүүлэгч тос тань хангалттай өтгөн биш байна гэсэн үг юм. Ийм төрлийн чийгшүүлэх тоснууд арьсан дээр хамгаалалтын давхарга  үүсгэж, арьсыг хүйтэн хуурай агаараас урт хугацааны турш хамгаалдаг.

Маш өтгөн бүтэцтэй хэдий ч арьсанд маш сайн шингэх чадвар бүхий, өндөр концентрацитай манго, какао, авакадо ба shea butter зэрэг нь органик  найрлагатай уг чийгшүүлэх тос сонговол арьсыг уян зөөлөн болгох юм. Мөн шөнийн тосондоо хэдэн дусал нүүрний охь тос хийж холиорой. Өглөө сэрэхэд арьс гялалзсан тунгалаг байх болно гэдгийг дуулгаж байна.

3. Чийгшүүлэгч сайтай хумс гарын тос хэрэглэх

Хүйтний улиралд анхаарал тавих биеийн хэсэг тань зөвхөн нүүрний арьс биш гэнэ, бүсгүйчүүдээ. Таны гарын арьс хуурайших гэсэн асуудалд илүү өртөмтгий байдаг ба бусад биеийн хэсгээс  илүү даарч хөрөх нь элбэг. Тиймээс чийгшүүлэгч өндөртэй, өтгөн сайн гарын тос цүнхнээсээ бүү салгаарай. Мэргэжилтнүүд Western rose, Rosa rugosa, Safflower, Papaver rhoeas petals, Red rabbit grass, Camellia зэрэг найрлагатай тосыг санал болгожээ.

4. Гүн чийгшүүлэгчтэй биед ч хэрэгтэй

Нүүр ба гарын арьсыг чийгшүүлэх талаар дурьдчихлаа. Харин биеийн бусад хэсгээ  ч орхигдуулж үл болно гэдгийг анхааруулж байна. Өвлийн улиралд зузаан хувцас өмсөж тайлдаг зэргээс шалтгаалан биеийн арьс хуурайшиж загатнах нь элбэг. Маш сайн чийгшүүлэлт биеийн арьсанд ч хэрэгтэй юм байна. Хэрэгтэй хэрэггүй олон бүтээгдэхүүнээс илүү хуурайшсан арьсыг аврах өтгөн бүтэцтэй шингэц сайтай биеийн тос сонгохыг зөвлөлөө. Мөн түүнээс гадна чийгшүүлэх чадвар өндөртэй зориулалтын биеийн шингэн саван хэрэглээрэй. Биеийн арьсаа нойтон байхад нь биеийн тосоо түрхвэл үйлчилгээ нь илүү нэмэгддэг гэдгийг биднээр хэлүүлтгүй бизээ. Эцэст нь хэлэхэдз хэт халуун банн, шүршүүрт орж болохгүй шүү. Хэт халуун ус их хурдан ууршдаг учир арьсанд чийгээ сайн үлдээдэггүй.

5. Нарны тосоо бүү орхигдуул

Өвлийн арьс арчилгааны хамгийн чухал хэсэг. Энэ улиралд та наран шарлагын газар тааламжтай  нь аргагүй хэвтээд наранд арьсаа шарахгүй нь мэдээж л дээ. Гэвч хүйтэн үед ч арьсанд нөлөөлөх нарны хорт туяаны нөлөө маш өндөр байдаг байна. Тийм ч учраас нарны тосыг зөвхөн зун л түрхдэг гэх буруу төөрөгдсөн бодлоо авч хаяарай.

6. Цаасан маск буюу салфеткан маск өдөр бүр хэрэглэх

Салфеткан маск бол нүүрний арьсыг чийгшүүлэх хамгийн үр дүнтэй хурдан арга юм. К-бьюти арьс арчилгааны нэг амин хэсэг бол яахын аргагүй салфеткан маск юм. Та өөрийн арьсанд тохирох маскуудыг өдөр бүр зөв аргаар хэрэглэж  хэвшвэл арьс тань өвлийн улирлыг өнтэй давна. Бас нэгэн зайлшгүй сануулах зүйл бол 20 минутаас илүү хугацаагаар тавьж болохгүй. Мөн өдөрт нэг л удаа хэрэглэхэд хангалттай сайн.

7.  Нүүрний утлагын аппарат хэрэглэх

Нүүрний утлагын аппарат бол олон талын ашиг тустай.Өөрийгөө болон арьсаа хайрлах эрхлүүлэх бас нэгэн арга юм. Тодруулбал,  халуун уур арьсыг зөөлрүүлж уян зөөлөн болгон, арьсны бохирдлыг гүн цэвэрлэнэ. Мөн цусны эргэлтийг сайжруулан арьсыг дээд зэргээр чийгээр хангана. Жилийн аль ч улиралд ашиглахад таатай ба ялангуяа өвлийн улиралд иймэрхүү төрлийн арьс арчилгаа бол тансаг арчилгаа болно. Тэгэхээр гэрийн нөхцөлд ашиглаж болохуйц нүүрний утлагын аппараттай болоорой бүсгүйчүүдээ.