НҮБ-аас бүх гишүүн орнууддаа 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан.
Энэхүү өдрийг угтаж хоёрдогч хүндрэл, бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, зөв хэрэглээ, дадал, хандлагыг бий болгох, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор өчигдөр Ортопедийн болон тусгай хэрэгслийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад нөлөөллийн сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, ХХҮЕГ-тай хамтран зохион байгууллаа.
Тус сургалтад Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ортопедийн болон тусгай хэрэгсэл нийлүүлдэг магадлан итгэмжлэгдсэн 30 байгууллагын захирал, ажилтнууд хамрагджээ.
Чанар стандартын шаардлага хангахгүй, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлэх, ойлголт мэдлэг хандлагагүйн улмаас иргэнд олгох ёстой бүтээгдэхүүнийг олгохгүй орлуулж өгөх, таарч тохирохгүй хэрэгсэл хэрэглэснээр гарч болзошгүй 2-догч хүндрэл, бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, тэргэнцэрийн зөв хэрэглээ, протез, ортопед, тусгай хэрэгслийн талаарх мэдээллийг хүргэж хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, харилцан санал солилцсон үр дүнтэй сургалт боллоо.