Монгол дахь “утопи арал” буюу нууцлаг Эрдэс хот

"Эрдэс" клуб нь иргэдэд үнэгүй үйлчилнэ

Эрдэс. Мардайн ураны ордыг тойрон баригдсан, зарим нэг тосгоныг бодвол хамаагүй их буюу 8000 гаруй оршин суугчтай боловч газрын зурагт тэмдэглэгдээгүй ийм нэртэй нууцлаг хотхон Дорнод аймагт хорь гаруй жил оршин тогтносон гэдгийг биднээс өмнөх үеийнхэн мэднэ. Бидний үеийнхэн сонссоноос цаашгүй. Залуу үеийнхэн одооноос л дуулж эхэлж байна. Гэхдээ хотхон дотор чухам ямар амьдрал өрнөж байсныг өмнөх үеийнхэн ч бид ч залуу үеийнхэн ч ялгаагүй мэдэхгүй билээ. Сосновскийн экспедицийн хийсэн судалгааны дүнд тогтоогдсон Мардайн ордын ажилчдыг амьдруулах зорилгоор баригдсан уг хотхонд Москвагаас томилогдсон, тусгай зөвшөөрөлтэй хүмүүс л нэвтрэх эрхтэй байсан учраас тэр юм.

Дашрамд дурдахад, уг ордыг ашиглаж асан ЗХУ нэг ч монгол хүн оруулдаггүй байсан атлаа уг уурхайн тоног төхөөрөмжийг хөрөнгө оруулалтад тооцсон байсан гэдэг. Хэрвээ уурхайг монголчуудыг зааж сурган цаашид ашиглах нөхцлийг нь бүрдүүлж өгчихөөд явсан бол хөрөнгө оруулалтад тооцож бүрэн болно. Гэтэл уран боловсруулах гэдэг маань хэн дуртайд нь, тэр тусмаа хөршдөө зүгээр л заагаад өгчихдөг технологи биш учир манайх сурах битгий хэл, тосгонд нь ч нэвтрэх эрхгүй байсан хэрэг. Эрдэс хэмээх монгол нэртэй ч орос оршин суугчидтай энэхүү нууцлаг хотод бага насаа өнгөрөөсөн нэгэн эрхмийн дурсамж, тэмдэглэл өмнө минь байна. Энэхүү тэмдэглэл танд Монгол жинхэнэ утопи арал гэмээр амьдралтай хот байсан гэдгийг танд дэлгэн харуулах болно.

Би эцэг эхийн хамт 1985 оны тавдугаар сарын сүүлчээр БНМАУ-ын Дорнод аймагт орших Эрдэс хэмээх хотод нүүж ирлээ. Бид энд ирэхийг хүсээгүй ч аавын дарга биднийг таван жил амьдрах тушаал өгсөн гэсэн. Аав маань цэргийн хүн учир тушаал зөрчих эрх байхгүй гэсэн. Гэхдээ цалин нэмэгдэх учир нутагтаа эргэж ирээд дутагдах зүйлгүй сайхан амьдарна гэдгээ ээжийн ярианаас ойлгосон юм.

Бидний байрласан Эрдэс хот Монголын зүүн аймагт, Чойбалсан хотоос 100 орчим километр зайтай байрлаж байв. Миний сонссоноор энд 8000 гаруй хүнтэй ч хамгийн дээд тал нь 12 мянган хүн амьдарч байсан гэнэ. Эдний бараг ихэнх нь аавтай адил цэргийн хүмүүс. Тэд ЗХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн юм байна. Гүрж, Украин, Беларусь, Казахстан, Узбекистан гээд л зүсэн зүйлийн хүмүүс амьдрах учир надад Эрдэс биш олон үндэсний хот гэж нэрлэвэл илүү зохих юм шиг санагдана. Эрдэс гэж оросоор минерал гэсэн үг. Гэхдээ надад нэр энэ тэрээс илүү амьдрах орчин маань илүү таалагдаж байв. Дэлгүүр нь гэхэд тухайн үеийн Иркутскийн дэлгүүрийг нүүлгээд авчирчихсан юм шиг хэрнээ үнэ нь бас хямдхан гээч. Тэнд байсан гайхалтай сургуульд суралцаж байснаа би хэзээ ч мартахгүй. Орос хэлний тав, уран зохиолын нэг багшийн дунд орос хүн нэг ч байгаагүй гээд бод. Гэхдээ энэ нь надад сайн болсон уу гэхээс муу болоогүй.

Хотхонд “Хуурай хууль” үйлчилдэг учир эндхийн дэлгүүрт архи, тэр ч байтугай дарс ч үл худалдана. Харин бүгд спортоор хичээлэдэг байв. Боломж нөхцөл ч сайтай. Хотод байнгын ажиллагаатай дөрвөн том клуб, зургаан талбай байдаг байлаа. Тэндээ зун нь хөлбөмбөг, өвөл нь хоккейгоор хотын аварга шалгаруулна. Харин өсвөр насныхны дунд 1985-91 оны хооронд каратэ болон бялдаржуулах урлаг хамгийн түгээмэл спорт нь байв. Хичээллэдэггүй хүүхэд бараг байгаагүй дээ. Тийм учраас хотын оршин суугчид бүгд булчинлаг сайхан биетэй байсан.

 Өсвөр насныхны дунд 1985-91 оны хооронд каратэ болон бялдаржуулах урлаг хамгийн түгээмэл спорт нь байв.

Хотод хувийн машинтай хүн байгаагүй учир бараг бүгд унадаг дугуйгаар зорчицгооно. Амралтын өдөр бассейнд сэлж, “Геолог”, “Эрдэс” гэждэг нэртэй клубт очин  кино үздэг байлаа. Тасалбар нь үнэгүй байсан бөгөөд сүүлд, буцахын өмнө бэлгэдэл төдий үнэтэй болгосон юм даг. Манай хот мөн хоёр бассейн, хоёр үсчний газартай байсан бөгөөд үнэ нь мөн л бэлгэдлийн чанартай. Товчхондоо бол тосгонд жинхэнэ социализм оршин тогтгож байсан бөгөөд бүх зүйл элбэг хангалуун, бүгд аз жаргалтай байсан билээ. 

   

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Хүүхэд байхдаа 2 удаа очиж байсан, 90 оноос өмнө ба хойно. Миний очсон үед Монголчууд орох нь орно гэхдээ зураг нтр ерөөс авхуулж болдоггүй, зөвшөөрдөггүй байсан. Ёстой цэмцгэр хот байсандаа. 90 оны дараа монголчууд ихээр нүүж очиж суурьшсан.

    0 0 Хариу бичих
  2. Uran gargaad l baisan bna Odoo tegeed dornodod bgm bol gargaajee Baahan medemhiireed bhr

    0 0 Хариу бичих
  3. Зочин: миний бие 1978 оны 7-р сард Эрдэс хотхонд нэг удаа хөл тавьж үзсэн. Шөнө дунд байсан ч цэлгэр, цэвэрхэн зоогийн газарт сайхан хооллож аваад ШТС-аас нь унаж явсан машиныхаа банкууд, мөн 200 ачаан дээрх 200 л-ийн торхоо үнэгүй бензинээр дүүргүүлж аваад Эрээнцавыг зорьж билээ. Үргэлж тийм өгөөмөр байгаагүй л байх, гэхдээ гамшигийн үед манийгаа ингэж харж үздэг байсан гэдэг шүү.

    2 0 Хариу бичих
  4. Ungu ungiin tsetseg, alim, ranetkinii modoor duursen goe, tseverhen hot baisaan. Huuhdiin zuslan ni unen tasarhai, ulgeriin oron shg l Bayandun sumiin nutagt, narsan oin dund, nuuriin hajuud baisan vertoletoor ochdog bailaa.

    1 0 Хариу бичих
    • Odoo ene hotiin barilga, zuslangiin baishin bdag bolov u

      4 0
  5. Архи бол байсаан. Монгол хүн ч очдог байсаан. Наяад оны эхэн үед зочид буудал нь үнэгүй, хѳргѳгчинд нь ундаа хиам овоолоостой байв даа. Архийг бол захын аль ч дэлгүүрт зардаг байсан. Харин ЗХУ-д хуурай хуулийн үед самогон их байсан юм даа.

    0 0 Хариу бичих
  6. tasartsan baij dee

    0 0 Хариу бичих
  7. ураны баяжмал цөмийн зэвсэг тэхээр мэдээж маш нууц.1991онд олон улсын шахалтаар монголоос гарсан.одоо читад уранаа баяжуулсаар л байгаа гэхдээ ураны баяжималаа казакстанаас авч байгаа оросод ийм хотхон одооч зөндөө бий.

    0 0 Хариу бичих
  8. Уурхайн гүнд радиацийн хэмжээ өндөр байсан болохоор ЗХУ-аас цаазаар авахуулах ялтнуудыг үхтэл нь ажиллуулдаг байсан гэсэн бас домог байдаг биз дээ. Тэгээд хэдэн хоригдлууд оргох гэж оролдоод баахан хүн амьтан барьцаалаад, бүгд алуулсан гэж хүүхэд байхдаа сонсож байсан юм байна. Огт Монгол хүн оруулдаггүй, архи байдаггүй газар чухал объект байсан байх л даа. Хөөрхий манай Монголчууд мал, газрын баялгаараа л төлбөрөө төлдөг байсан байх даа.

    4 0 Хариу бичих
    • Оросууд Монголыг хоол хүнс бэлдэх колон орон болгох зорилготой байсан доо. Тэгэс гээд салсан нь ч болсон юм. Жил бүр орос луу 2 сая хүн тууж билүү нядалж бэлтгэж өгдөг байллаа. Мал нь ч өсдөггүй байж оросууд иднэ Монголчууд бас иднэ. 1990 оны үед 20 сая малтай улс байсан санагдах юм.

      4 0
  9. архи байхгүй уухгүй. Хариуцлага алдахгүй. яаааа.

    0 1 Хариу бичих