Үр тариа, хүнсний ногооны ургац хураалт буурчээ

Ургац хураалтын явцын мэдээгээр энэ сарын 1-ны байдлаар улсын хэмжээнд 397.2 мянган тонн үр тариа, 189.2 мянган тонн төмс, 91.1 мянган тонн хүнсний ногоо хурааж, 1.1 сая тонн өвс хадлан, 39.6 мянган тонн гар тэжээл, 5.3 мянган тонн дарш бэлтгэжээ.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан төмс 22.6, бэлтгэсэн өвс хадлан 16.8, бэлтгэсэн гар тэжээл 3.1, бэлтгэсэн дарш 0.8 мянган тонноор өссөн байна. Харин хураасан үр тариа 18.9, хүнсний ногоо 3.9 мянган тонноор буурчээ. 

Хураасан үр тариа Баян-Өлгий, Хэнтий, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Увс, Дорнод, Төв аймгуудад өмнөх оны мөн 11.4 мянган тонноор өсөж, бусад аймагт 38.1 мянган тонноор буурсан байна. Тэгвэл хураасан төмс Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Ховд, Орхон, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Баян-Өлгий, Төв аймагт 22.7 мянган тонноор өсөж, бусад аймагт буурчээ. Хүнсний ногооны тухайд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Улаанбаатар хот, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай, Орхон, Архангай, Төв аймагт 2.5 дахин өсөж, бусад аймагт буурсан аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)