Багш нарт ёс зүйн мэдлэг олгох сургалт эхэлжээ

Багш нарын ёс зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт өнөөдөр эхэлжээ. ЮНЕСКО-гийн Био ёсзүйн хөтөлбөрийн олон улсын шинжээч, сургагч багш нар тус сургалтыг удирдан явуулж байгаа юм байна. Энэ үеэр  ЮНЕСКО-гийн Био ёсзүйн цөм хөтөлбөр, био ёсзүй, шинжлэх ухаан, технологийн ёс зүйн дэлхийн ба үндэсний хэтийн төлөв, био ёсзүй ба хүний эрхийн түгээмэл тунхаглал, жендерийн ойлголт ба ёсзүй, анги танхим дахь харилцаа холбоо, сурган хүмүүжүүлэх арга барил, ур чадвар, агуулга ба арга зүй зэрэг сэдвүүдийн хүрээнд хичээл  явагдах аж. 

Сургалтад эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл, их дээд сургуулиудын нийгэм, хүмүүнлэгийн салбарын багш, профессорууд хамрагдаж байгаагаас гадна төвийн болон алслагдмал дүүргийн ЕБС-иудын багш нар оролцож байна. Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү сургалтыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний коммис нь Монгол Улсын ШУА болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)