Жил бүр дэлхийн улс орнуудын гадаад паспортын жагсаалтын гаргадаг Хенлигийн паспортын индекс энэ сарын 1-ний өдөр жагсаалтаа шинэчлэн гаргажээ.
Өмнөх жагсаалтыг Япон улсын иргэд 190 орон луу чөлөөтэй нэвтрэх боломжтой гэх үзүүлэлттэйгээр тэргүүлж байсан бол энэ удаа Сингапур улсын пасспорт түүнтэй зэрэгцсэн байна. Дэлхийн улс орнуудын гадаад паспортын жагсаалт улирал болгоноор шинэчлэгддэг.
БНСУ улс Энэтхэг улстай хийсэн тохиролцооны ачаар 189 улсад чөлөөтэй зорчих эрхтэйгээр жагсаалтын II байранд бичигджээ. Жагсаалтын III байранд Финлянд, Франц, Герман улс бичигдсэн байна. Харин манай улс гадаад паспортын жагсаалтын 79 дүгээр байранд Армени, Бенин, Энэтхэг, Морокко улсуудтай хуваалцан жагсжээ. 2019 оны байдлаар Монгол улс 56 улс руу визгүй нэвтрэх эрхтэй байна.
