“Топ73” тэмцээнд гавьяат тамирчин Г.Одбаяр түрүүллээ

Монгол Улсын зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ш.Бат-Оршихын нэрэмжит жүдо бөхийн "Топ-73" анхдугаар тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болж, 73 кг-ын жингийн манай шилдэг 33 жүдоч өрсөлдөө. Энэ тэмцээнд "Будапешт-2017" ДАШТ-ий хүрэл, "Астана-2015" багийн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Г6Одбаяр түрүүлж, "Женко" клубийн тамирчин Б.Болор-Очир мөнгө, "Сүлд" спорт хорооны тамирчин Б.Баттөмөр, "Женко" клубийн тамирчин Б.Шинэбаяр нар хүрэл медаль хүртэв. Тэмцээнд түрүүлсэн бөх гурван сая, дэд байрт хоёр сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна. Гавьяат дасгалжуулагч Ш.Бат-Орших нь “Атланта-1996” олимпийн наадмын хүрэл, Ази тивийн анхны аварга, гавьяат тамирчин Д.Нармандах болон “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очир нарын багш юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. ҮХЦ-ийн жүдогийн тэмцээн болоод өгзөгчин дарга нь түрүүлээ юу л гэж бодлоо кк

    0 0 Хариу бичих
  2. Одбаяр аа гадаадын жудочидтой тулж зогсохгүй бас хэвтээгээс мэх хийж барилдаж сур . Эндээ ч яахав гадаадын жудочидтой барилдахаараа шал арчаад байхаар чинь урам хугараад байна аа Хийморь лундаа, цог заль, овсгоо самбаа, хувь хүний хичээл зүтгэл хаана байна аа

    2 0 Хариу бичих
    • Юун хэвтээгээс мэх хийх гэж. Цаадах чинь босоогоос бөгснөөс нь базаж авч байна гэж гардуулаад Солонгосын шоронд суун алдангаа нэг мултраад ирсэн байна.

      0 0
  3. Бас шидтэй, элдэвтэй хог юмаа энэ Одбаяр. Саяхан л Солонгосын онгоцонд бүсэлхийнээс доошоо асуудалд ороод баривчлагдаад байсан. Хэдий завандаа өөр тийшээ гялс нисч очоод медаль авчихдаг байна аа.

    0 0 Хариу бичих
    • Тэгээд энэ 4-ийн яг аль нь тэр ҮХЦ-ийн дарга нь юм бэ?

      0 0