Талбайн теннисний АТР холбооны оны сүүлчийн тэмцээн Лондон хотноо өндөрлөлөө. Тэмцээнд Грекийн залуу тамирчин, дэлхийн чансааны №6 Стефанос Циципас Австрийн Доминик Тимийг 6:7, 6:2, 7:6-гаар хожин түрүүлэв.
Тэрээр түрүүлснийхээ дараа “Оны сүүлийн тэмцээнд түрүүлсэндээ би мэдээж маш их баяртай байна, энэ бол миний замналд том үйл явдал. Сэтгэгдэл ямар байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Яг үнэндээ сэтгэл хөдлөлөөс өөрөөр мэдрэгдэх юм алга. Өмнө нь телевизээр л үзэж байсан бол одоо аварга болчихлоо. Үгээр илэрхийлэх арга алга. Тимтэй гурван жилийн өмнө анх Лондонд тоглож байсан. Олон улсын теннисний холбооноос намайг Д.Тимийн бэлтгэлийг хангалцаж өгөөч гэж дуудсан юм. Тэр үед Доминик Тим оны сүүлийн тэмцээнд бэлдэж байсан бол би засуучуудын чансааг тэргүүлж байлаа. Тэр миний гадаадад тусгайлан хийсэн анхны бэлтгэл байсан. Одоо харин бид хоёр Лондонд аваргын төлөө тоглочихход байж байна. Энэ бол гайхамшиг” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцжээ.
Nitto ATP Finals
Лондон, Их Британи
ATP-ийн оны сүүлийн тэмцээн
Шагналын сан – 9 000 000 ам.доллар
Хатуу хучилттай талбай
Шигшээ тоглолт
Стефанос Циципас (Грек) – Доминик Тим (Австри) 6:7|6:2|7:6
